ЭМЯ: Гурван хүнээс Covid-19 илэрлээ

 ЭМЯ: Гурван хүнээс Covid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.9.1/ Covid-19-т халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 25 сая 272 мянга гаруй хүн коронавируст халдвараар өвчилж, 857 мянга гаруй хүн эндлээ. Мөн 17 сая 915 мянга гаруй хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 264 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн энджээ. ОХУ-д сүүлийн 24 цагт 8993 шинэ тохиолдол бүртгэгдэж 53 нь эндсэн. БНХАУ-д 19 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд 10  нь эндсэн байна. Японд 429 шинэ тохиодол бүртгэгдэж, 12 нь эндлээ. БНСУ-д 235 хүн шинээр халдвар авсан бөгөөд 13 нь гаднын орноос зөөвөрлөгдөн орж иржээ. ДЭМБ-аас өчигдөр хийсэн хурлаар, “Hүн төрөлхтөн цар тахалтай нүүр тулаад найман сар боллоо. Бүх улс орон, хувь хүн аюулгүй орчинд, эрүүл амьдрахад анхаарах шаардлаагатай байна. Нэгдүгээрт халдвар тархахаас урьдчилан сэргийлж олон хүн бөөгнөрөхөөс сэргийлэх, өндөр настан эмзэг бүлэг, халдвартай нүүр тулж байгаа хүмүүсийг анхаарах, иргэд нэг мерийн зай барьж, амны хаалт зүүх нь халдвараас урьдчилан сэргийлж байгаа том хувь нэмэр” гэлээ. Мөн агааржуулалтгүй битүү орчин, олон хүн цугласан газарт бүү оч, бусадтай ойроос бүү харьц гэж анхааруулж байгаа. Дэлхий нийтэд эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээнд анхаарах шаардлагатай гэж үзжээ. Дэлхийн улс орны 80,90 хувьд дархлаажуулалт, жирэмслэлт, хавдраас урьдчилан сэргийлэлт зэрэг тусламж үйлчилгээ алдагдсан гэж үзэж байгаа. Судалгаагаар илүүдэл жинтэй хүн өвчлөх, эндэх нь их байгаа аж. Тиймээс жингээ хэвийн байлгах нь халдвараас сэргийлэх арга.

Манай улсын хувьд өчигдөр /2020.8.31/ 25 хүн ажиглалтаас гарч, 409 хүн ажиглалтад шинээр орсон. Одоогоор  3815 хүн тусгаарлах ажиглалтад байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.8.31/ 318 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 315 хүнд вирус илрээгүй бол гурван хүнээс Covid-19 илэрлээ. Эдгээр хүмүүс нь наймдугаар сарын 30-нд тусгай үүргийн нислэгээр ирсэн 60 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй, 58 настай эмэгтэй хүн байлаа. Ингээд батлагдсан тохиолдол 304 боллоо. Батлагдсан тохиолдлын 294 нь буюу 97 хувь нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байгаа. Эмчлүүлж байгаа хүний биеийн байдал хэвийн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн