Долоон жилийн өмнө сураггүй болсон эмэгтэйг хөнөөсөн этгээдийг цагдан хорилоо

 Долоон жилийн өмнө сураггүй болсон эмэгтэйг хөнөөсөн этгээдийг цагдан хорилоо

Долоон жилийн өмнө сураггүй болсон эмэгтэйн цогцсыг гэмт этгээдийн хашаанд байх гүний худгаас олсон талаарх мэдээлийг хүргэсэн билээ. Тэгвэл сэжигтэн Г-г ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байна. 

Хэргийг сануулахад, Баянзүрх дүүрэгт оршин суух 1973 онд төрсөн, эмэгтэй “М” нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга гэж цагдаагийн байгууллагад ар гэрээс нь тэмдэглүүлсэн байдаг. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж уйгагүй хөөцөлдөсний эцэст 1968 онд төрсөн, эрэгтэй “Г” гэгч нь хохирогч “М”-тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь насыг нь хохироон, цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг олсон билээ.  Хуваалцах Жиргэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн