Нүүрсний тээврийн жолооч нар суулт зарлажээ

 Нүүрсний тээврийн жолооч нар суулт зарлажээ

Тавантолгой чиглэлд нүүрс тээвэрлэдэг 500 орчим тээвэрчид энэ сарын 19-ний өдрөөс эхлэн “Эрдэнэс-Тавантолгой” уурхайгаас нүүрс татах замын гурван км хэсэгт хаалт хийж, суулт зарлажээ.

Уртын тээвэрт нүүрсний тээврийн тарифыг нэг тонн тутамд 55-65 юанийн гэрээгээр хийж байгаа бурангуй гэрээг зогсоож, 80+ юаньд хүргэх зорилгоор дээрх тэмцлийг эхлүүлж 14 сар үргэлжилж байна. Тэмцэл эхэлсэн цагаас 2500 гаруй тээвэрчид дэмжихээ илэрхийлж гарын үсэг зурсан байна.

Тэмцлээс тавьсан шаардлага биелэгдэхгүй, үр дүнд хүрэхгүй байгаа тул ийнхүү суулт зарлажээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас тээврийн жишиг тариф мөрдүүлэх асуудлыг судалж байгааг мэдэгдсэн байна.

Харин “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулах, Зам тээврийн, хөгжлийн сайдын баталсан жишиг тариф мөрдүүлэх БНХАУ-ын худалдан авагчидтай яриа хэлэлцээр эхэлсэн гэж мэдэгджээ.

Хэдийгээр асуудлыг нааштайгаар шийдэхэд анхаарч буй мэт боловч Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг нүүрсний тээвэрт томилж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд ирүүлэх асуудал шийдэгдэхгүй байгаа тул ийнхүү суулт зарлаж тэмцэж байна.

Нүүрсний тээвэрчдийн суулт найм дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд Цагаан хад гаалийн хяналтын бүсэд нэг өдөр татах нүүрсний нөөц үлдэж, “Ногоон гарц”-аар эрчимтэй гарч байсан нүүрсний экспорт тасалдах эрсдэл үүсжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн