Б.Жаргалсайхан: Архины онцгой албан татварыг нэмж, архичдаас салъя

 Б.Жаргалсайхан: Архины онцгой албан татварыг нэмж, архичдаас салъя

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар сайд нар бизнес эрхлэгчидтэй санал солилцсон юм. Энэ үеэр бизнес эрхлэгч Б.Жаргалсайхан байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Одоо банк санхүүгийн салбараа цэгцлэх болоогүй юм уу. Тэр системийн банкуудаа цэгцлэхгүй бол нэг өглөө эзэд нь хүний өөрийн бүх мөнгийг гадагш гаргаад оффшорлуугаа хийчихээд өөрсдөө гараад явчихвал яах юм. Банкууд одоо бизнес хийдгээ боль. Банкуудын эзэд нь бидэнтэй зэрэгцээд бизнес хийгээд байна. Банк, банк санхүүгийнхээ үйлчилгээг хийгээд, тэр ажиллаж олсон ашгаараа л амьдар. Одоо банкуудаас бүх өмч хөрөнгийг салгах цаг болсон.

Татварын бодлогыг жигд болгож иргэн бүрийг адилхан татвар төлөгч болгоё. Малчин, тариачин, сэхээтэн, инженер гээд хэнийг ч ялгалгүй шударга татвар төлүүлмээр байна. Тухайн хүний дансанд мөнгө орсон л бол шууд татвар төлөх хэрэгтэй. Яагаад малчид, ченжүүд татвар төлдөггүй юм бэ. Мөн уул уурхайн компаниуд яагаад экспорт гаргачхаад, гаргасан бүтээгдэхүүнийхээ мөнгийг Монголоос биш гадаадаас очиж авдаг юм бэ. Ингэхээ болих хэрэгтэй экспортоор бүтээгдэхүүн гаргаж байгаа бол эхлээд мөнгөө байршуул дараа нь бүтээгдэхүүнээ гарга. Ингэснээр Монгол Улсад татвар бүрдэнэ харин үүнийгээ болихгүй бол бид татвараа авч чадахгүй байна. Миний ойлгож байгаагаар улс дахиад 5 их наяад батлуулна гэж байна. Энэ нь нөгөө талаараа дахиад мөн хэвлэнэ гэсэн үг шүү дээ. Доллар 5 мянгад хүрвэл өнөөдөр Монгол Улсын бүх ААН-үүд дампуурлаа зарлана. Ингээд амьдрал шууд зогсоно үүний цаана иргэд гарч чадахгүй. Иймд надад нэг санал байна. Эхлээд татварын бодлогыг цэгцэлж бүх хүнийг татвар төлүүлдэг болгоё. Нэг хил ноолуур хэн гаргасан тэр хүн татвар төл, нэг шил архи хэн үйлдвэрлэж зарсан нь  тэр хүн ч адилхан татвар төлдөг бол.

Архи, бензиний онцгой татваруудаа одоо буцааж ав. Хүн бүр архичин болж ажил хийдэг хүн байхгүй болж байна. Хот, хөдөөгүй өдөр, шөнөгүй уснаас илүү архи ууж байна. Түүнчлэн яагаад бүгд машин унаж бензин шатаагаад байгаа юм бэ. ОХУ-аас миллиард 500 сая долларын шатахуун авч байна. ОХУ-тай манай улс гадаад худалдааны алдагдлаараа 99 хувьтай явж байна. АНУ өнөөдөр БНХАУ-тай 5 хувийн худалдааны алдагдлын төлөө бараг дайн хийх гэж байхад бид энд хэрүүл хийгээд сууж байна. Ер нь манай улс гадаадын бүх улс оронтой худалдааны алдагдалтай. Яагаад худалдааны алдагдалтай байна вэ гэхээр гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны худалдааны яамыг байхгүй болгочихсон. Гадаад яам дээр гадаад худалдааг хариуцсан хоёрхон мэргэжилтэн л сууж байна. Ийм байхад бид яаж хөгжих вэ” хэмээн хэллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн