Төрийн шийдвэрийг хүлээсэн 14 мянган жолооч ДОЛОО ДАХЬ өдрөө жагсаж байна

 Төрийн шийдвэрийг хүлээсэн 14 мянган жолооч ДОЛОО ДАХЬ өдрөө жагсаж байна

Нүүрсний тээвэр эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, тээвэрчид Тавантолгойн нүүрс тээвэрт гарч буй хүний эрх зөрчсөн асуудал, хүнд суртал, тээврийн хөлс, тарифын шударга бус байдлыг эсэргүүцэн зогсолт хийгээд долоо дахь өдөртэйгөө золгож байна. Тээвэрчид төр түшиж буй эрх мэдэлтнүүдийн хариуг хүлээн, задарсандаа биш ядарч, зүдэрсэндээ ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж буйгаа мэдэгдэж байгаа юм.

Тодотгоход, Тавантолгойн нүүрс тээвэрт ажилладаг  14 мянган тээвэрчид нэгдэн, Тавантолгойн уурхайгаас Цагаан хад чиглэсэн замын 3 дахь км-т зам хаан зогсож, эсэргүүцлээ илэрхийлж байгаа.

Тээвэрчдийн зүгээс Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, тээвэрлэлт явагдаж байгаа нутагт төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, нүүрсний тээвэрт үүсэж байгаа хүндрэлийг шуурхай шийдвэрлэж байх үүднээс Засгийн газрын төлөөлөгч ажиллуулах талаар зургаадугаар сарын 1-ний дотор судалж шийдвэрлэх үүрэг даалгаврыг биелүүлж, Тавантолгойн замд Засгийн газрын төлөөлөгч томилон, нүүрс тээврийн асуудлыг хариуцах эзэнтэй болгохыг шаардаж байгаа юм. 

Мөн нүүрсний уртын буюу Тавантолгойн уурхайгаас Цагаан хад гаалийн хяналтын бүс хүртэл 230 км замд 1 тн/ 55 юань буюу 26650 төгрөгөөр тээвэр хийж байгаа бол богинын 25 км т 1 тн/ 26650 төгрөг байгаа нь монгол тээвэрчид явдаг уртын тээвэрт хэт бага тариф тогтоож байгаа гэж үзэж байна. Үүнийг эсэргүүцсэн тээвэрчид бага тарифтай ачилтыг зогсоох шаардлага тавьж, нийт гурван сарын хугацаанд тэмцэж байгаа гэж Тээвэрчдийн зөвлөлөөс мэдэгдэж байгаа. 

Энэ тэмцэлд Тавантолгойн нүүрс тээвэрт явдаг 2500 тээвэрчин жолооч гарын үсэг зуран, нэгджээ.

Түүнчлэн 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн УУХҮЯ, ЗТХЯ хамтарсан хурлын шийдвэрийг биелүүлж, -80 тарифтай тээврийн ачилтыг уурхайгаас ачихыг зогсоох, Тавантолгойд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч яаралтай томилох, Онцгой байдлын дэглэмээр богинын тээвэр хийж буй тээвэрчдийн бодит  нөхцөл байдлыг тогтоохын тулд хилийн бүст газар дээр нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг ирж, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзахыг шаардаж байгаа юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн