Халдвар авсан Н.Түвшинбаярын БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН, эмнэлэгт тусгаарлагджээ
‘2018VP1’ гэсэн нэртэй солир дэлхий рүү дөхөж байна

“2018VP1” гэсэн тэмдэглэгээтэй сансрын биет дэлхий рүү дөхөж байна. 2.4м голчтой жижигхэн солир АНУ-ын цагаар 11.2-нд дэлхийтэй 420000 км зайд ойртох бөгөөд мөргөлдөх магадлал 0.41 хувь байна.
2018 оны 11 сарын 3 өдөр илрүүлсэн тус биетийг одоогоор Энэтхэгийн далайд унана гэсэн тооцоолол гаргасан байгаа аж. Тус биет нь чулуулаг бүтэцтэй гэж тодорхойлж байгаа боловч мөн төмөрлөг ихтэй соронзон биет гэсэн судалгаа ч байгаа юм байна.
Мөн НАСА-гийн судалснаар дэлхийг мөргөх магадлал нь 30-40%-тай 3 жижиг биет дөхөж байгаа гэсэн тооцоо байгаа ажээ.