ТЦА: Амралтын өдрүүдэд дөрвөн хүн амь насаа алджээ

 ТЦА: Амралтын өдрүүдэд дөрвөн хүн амь насаа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн гэмтжээ. Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн ослын дуудлага мэдээллээс дурдвал,

  • 2020.08.22 СХД-ийн 9-р хороо Баянхошууны замд “Гор газ” ШТС-ын урд замд Daewoo маркийн автобусны жолооч М нь явган зорчигч 60 настай О-г мөргөж амь насыг нь хохироожээ.
  • 2020.08.23  Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон осол Сүхбаатар дүүрэгт гарчээ. Тодруулбал, тус дүүргийн нутаг “Сансар-32” худалдааны төвийн баруун замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь   явган зорчигч 41 настай эмэгтэй О, 51 настай эрэгтэй Э нарыг мөргөсөн байна. Ослын улмаас 51 настай эрэгтэй  Э нь амь насаа алджээ.
  • 2020.08.23 Төв  аймгийн  Лүн сумын нутаг дэвсгэр асфальтан замд Mitsubishi Pajero маркийн автомашин онхолдож, жолооч 63 настай, эрэгтэй Б нь амь насаа алджээ.
  • 2020.08.23-24-нд шилжих шөнийн  3:11 цагийн орчимд  БЗД-ийн 12-р хорооны нутаг  “Тэнгэр” худалдааны төвийн урд замд T.Prius маркийн жолооч Г нь явган зорчигч 44 настай эмэгтэй Ч, 45 настай эрэгтэй Н нарыг мөргөжээ. Ослын улмаас 45 настай эрэгтэй Н амь насаа алдсан байна.

Тээврийн цагдаагийн албанд амралтын өдрүүдэд нийт 511 дуудлага бүртгэгдсэнээс 368  нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. Мөн цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн