ГХЯ: БНХАУ руу хийх нүүрс тээвэрлэлт нэмэгдсэн

 ГХЯ: БНХАУ руу хийх нүүрс тээвэрлэлт нэмэгдсэн

Гадаад харилцааны яамнаас цар тахлын үед олон улсын байгууллагаас авсан зээл тусламж, Гадаадаас иргэдээ татан авч буй ажил болон гадаад руу чиглэсэн оюутан, иргэдийн урсгалын талаар, Ногоон гарц түр журмын хүрээнд авч хэрэгжүүлж буй зарим ажил зэрэг мэдээллийг өгч байна.

ГХЯ-ны олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа “Манай улс ДЭМБ хүлээн зөвшөөрсөн вакцин хэрэглэнэ. Одоогийн байдлаар туршилтын өмнөх шатандаа явж байгаа 139 вакцин байна.Харин туршилтын шатандаа явж байгаа 30 вакцин байгаа. Дээрх 30 вакцины гурав нь хоёрдугаар шатандаа явж байгаа бол зургаан вакцин гуравдугаар шатандаа явж байна. Одоогоор туршилтын шатыг даван үйлдвэрлэлд шилжсэн нэг ч вакцин байхгүй гэж мэдэгдсэн байна” гэлээ.

Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг “ОХУ вакцин бүтээсэн ч ДЭМБ-аас хүлээн зөвшөөргүй байна. Хэрвээ цаашид тус вакциныг нийтээр хэрэглэхээр баталсан тохиолдолд манай улс мөн санал тавьж ажиллах боломжтой. УОК-ын тусгай шийдвэр гарсны дараа вакцин хэрэглэх тухай яригдана. Хугацаа орно байх. БНХАУ-тай хамтын ажиллагааны тухайд “Ногоон гарц” шугамаар нүүрс тээвэр хийж байна. Наймдугаар сарын 17-с хойш дунджаар 1000 орчим нүүрс тээврийн машин нэвтэрсэн байна. ” гэлээ. 

ГХЯ-ы Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “53 орноос нийт 12461 иргэнээ гадаад орноос нутаг буцах хүсэлтэй илэрхийлсэн байна. Энэ сард төлөвлөсөн нислэгийг оролцуулан болон боомтуудаар 4500 иргэнийг эх орондоо авчраад байна. АНУ-аас 2400 гаруй, Австрали улсаас мянга гаруй иргэн ирэх хүсэлтээ илэрхийлээд байна. Хүндрэлтэй нөхцөлд буй иргэдийн тоо эрс буурсан учраас АНУ, Австрали болон БНСУ-д суугаа иргэдийг түлхүү татан авахаар төлөвлөж байна. Эх орондоо ирсэн иргэд бусад улс руу сурах шугамаар буцах хүсэлтээ гаргаж байна. БНХАУ руу холимог гэр бүл буюу 170 гаруй иргэн явах хүсэлтээ илэрхийлсэн. БНХАУ-д суралцдаг оюутнуудын асуудлыг ярилцаж байна. Тус улс хэзээ танхимын сургалт руу шилжих нь тодорхой биш байна. Гадаад иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй хэвээр буй юм. ОХУ 4 улсад л хэлээ нээсэн гэдгийг онцолъё. Олон оронд цар тахлын эрсдэл хэвээр байна. Санхүүгийн хүндрэлд орсон иргэдийн асуудлыг шийдэх ямар гарц байгааг шийдэхээр Олон Улсын байгууллагатай хамтарч ажилласаар байна” гэлээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн