Өмнөд Солонгост Коронавирусийн хоёрдахь давалгаа эхэлжээ

 Өмнөд Солонгост Коронавирусийн хоёрдахь давалгаа эхэлжээ

Дэлхий дахинд коронавирусний халдвараар сүүлийн 24 цагийн дотор 196 мянган хүн өвчилж, 4000 гаруй хүн нас барсан байна.

Хойд хөрш ОХУ-д хоногт 4852 тохиолдол бүртгэгдэж, 73 хүн нас барсан бол Хятадад 41 хүн өвчилжээ. Тэдний 16 нь зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол аж. Сүүлийн сар гаруйн хугацаанд Япон, Өмнөд Солонгост өвчлөл нэмэгдэж байгаа юм. Японд хоногт 745 хүн өвчилж, есөн хүн эндсэн нь өмнөх өдрөөс үл ялиг буурсан үзүүлэлт боловч эндэгдлийн тоо их байна.

Өмнөд Солонгост хоногт 266 хүн халдвар авсны найм нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол аж. Сөүлийн хойд хэсгийн сүм болон төвд жагсаал хийсэн хүмүүстэй холбоотой тохиолдол олноор бүртгэгджээ. Жагсаал цуглаан хийснээс болж аль ч оронд өвчлөл нэмэгдэхийг ДЭМБ-аас анхааруулж байна.

Өмнөд Солонгос хоёр дахь давлагаатай тулгарч байгаа тул хязгаарлалтын дэглэмийг чангатгаж, хязгаарлалтын зэргийн хоёр дахь шат руу шилжиж байгааг албан ёсоор мэдэгджээ. Мөн Засгийн газар нь хүмүүст өөрсдийгөө болон бие биедээ халамж тавьж, халдвараас хамгаалахыг зөвлөж байна. Олон хүн цуглардаг газар, нийтийн тээврийн хэрэгсэл зэргээр явахдаа гар ариутгагч авч явж, халдвараас сэргийлэхийг зөвлөжээ. Зарим их сургуульд өвчлөл голомтлон гарсан учир олон оюутныг тусгаарлан хичээлийг онлайн хэлбэрт шилжүүлсэн байна. Сүүлийн хэдэн өдөр тохиолдлын тоо гуравдугаар сараас хойш хамгийн өндөр бүртгэгджээ.

Түүнчлэн Австралийн Мельбурнд сүүлийн долоо хоногт халдварын тоо нэмэгджээ. ДЭМБ-аас олон нийтийн газар утсаар ярихгүй байхыг зөвлөж байна. Мөн хүн хүндээ хяналт тавих нь үүрэг юм.

АНУ-ын зарим муж танхимын хэлбэрээр хичээллэж эхэлсэн ч халдвараас болж олон оюутан хөл хорионы дэглэмд орж, хичээлийг онлайн хэлбэрт шилжүүлсэн байна. Гэхдээ хөл хорионы дэглэмийг хатуу мөрдсөний үр дүнд тохиолдлын тоо буурах хандлагатай байна гэжээ. АНУ-д мөн эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг өөрийнх нь оронд эмчилгээнд хэрэглэх тусгай зөвшөөрөл олгосон байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн