Анхаар: ДЭМБ амны хаалт зүүж болох хүүхдийн доод насыг тогтоожээ

 Анхаар: ДЭМБ амны хаалт зүүж болох хүүхдийн доод насыг тогтоожээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний цар тахлын үед таваас доош насны хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байхыг зөвлөжээ.

Аюулгүй байдал болон амны хаалтыг зөв хэрэглэх чадварыг үндэслэн тав болон түүнээс доош насны хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байхыг ДЭМБ зөвлөсөн байна. ДЭМБ болон ЮНИСЕФ-ийн зөвлөмжөөс үзвэл, 6-11 насны хүүхдийн хувьд амны хаалт зүүхэд нь хэд хэдэн хүчин зүйлсийг тооцоолох шаардлагатай аж. Тухайлбал, хүүхдийн амьдарч буй газрын халдварын тархалтын түвшин, хүүхдийн амны хаалтыг аюулгүй, зөв хэрэглэх чадварыг тооцох хэрэгтэй гэнэ. Түүнчлэн насанд хүрсэн хүний зүгээс хяналт тавих боломж, амны хаалт зүүснээр сурах, сэтгэцийн хөгжилд үзүүлж буй нөлөө, амны хаалтын хүртээмж, амны хаалтыг солих, угааж цэвэрлэх боломжийг харгалзан үзэхийг мэргэжилтнүүд зөвлөжээ.

12 болон түүнээс дээш настай хүүхдүүдийн хувьд насанд хүрсэн хүмүүсийн адил нөхцөлд амны хаалт зүүхийг зөвлөсөн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн