БНХАУ-д хандивлах хонийг иргэдээс худалдан авч, Дорноговь аймагт төвлөрүүлнэ

 БНХАУ-д хандивлах хонийг иргэдээс худалдан авч, Дорноговь аймагт төвлөрүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д алба ёсны айлчлал хийх үеэрээ Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь бэлэглэж байгаа тухайгаа зарласан.

Хятадын тал хонийг амьдаар нь авах хүсэлтэй байгаа бөгөөд эхний ээлжийн 15 мянган хонийг ирэх есдүгээр сард авахаар болжээ.

Улмаар  энэхүү хандивын хонийг хүлээлгэн өгөх ажлын хэсэг байгуулагдаж, вакцинд хамруулсан, халдваргүй хонийг иргэдээс худалдан авах аж. Худалдаж авсан хонийг Дорноговь аймагт төвлөрүүлэхээр болжээ.

Ташрамд сонирхуулахад, БНХАУ-д хандивлаж байгаа 30 мянган толгой хонь хэрхэн бүрдэж, эздэдээ хүрч буй талаар ТВ2 телевиз болон БНХАУ-ын ССTV хамтран бүрэн хэмжээний баримтат кино хийхээр болсон байна.Уг кино 45 минутын хугацаатай гурван цуврал байх бөгөөд киноны анги бүр дуутай гэнэ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн