Элс ачсан “Хово” маркийн машин айлын байшин мөргөжээ

 Элс ачсан “Хово” маркийн машин айлын байшин мөргөжээ

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр /2020.08.10/ өглөөний 07:40 цагийн орчимд Цайз захын хойд талын гэр хорооллын замд элс ачиж явсан “Хово” маркийн авто машин замын нөхцөл байдалд хурдаа тохируулаагүйн улмаас эргэлтэн дээр осолдож, айлын хашааг мөргөжээ.

Ослын улмаас тухайн айлын эзгүй байсан байшин нурж, хашаанд нь байсан хоёр авто машиныг мөргөсөн байна. Азаар хүний амь нас эрсдээгүй. Осол гаргасан жолооч хөнгөн гэмтэл авсан байна. “Хово” маркийн авто машины жолооч Э нь согтууруулах ундаа хэрэглээгүй, зохих бичиг баримт бүрэн байсан талаар эх сурвалж хэллээ. Урьдчилсан байдлаар тухайн авто машины жолооч хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоогүйн улмаас осол гарсан байж магадгүй гэж үзэж байгаа аж.  

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн