Д.Амбасэлмаа: Надад унаад зугтаах хувийн машин ч байхгүй

 Д.Амбасэлмаа: Надад унаад зугтаах хувийн машин ч байхгүй

Энэ сарын 4-ний өдөр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, дэд дарга асан Г.Сүрэнханд, Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Энхбаатар нар ХӨСҮТ-ийн байранд архидан согтуурсан гэх мэдээлэл хэвлэлд гарсан билээ.

Тэгвэл Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын дараа энэ асуудлаар албаны тайлбар өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Энэ чухал цаг үед, бидэнд тэгж явах цаг байхгүй. Надад унаад, зугтаах хувийн машин ч байхгүй. Сүүлийн үед хүний нэр хүндэд хэт халдах, цаг наргүй хөдөлмөрлөж байгаа хүмүүс рүү дайрч давшлах асуудал гарсаар байна. Би завтай хүн биш, надад тэгж явах цаг байхгүй” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн