“Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг энэ онд дуусгах боломжгүй”

 “Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг энэ онд дуусгах боломжгүй”

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын талаар асуулга тавьжээ. Салбарын сайд асуулгад хариулахдаа “Зам барилгын ажлын хэрэгжилтийн явцад үүсээд байгаа нөхцөл байдал болоод цаг агаарын нөхцөл байдалд үндэслэн 2020 онд багц 1 хэсгийн 37.26 км, багц 3 хэсгийн 45.74 км, багц 5 хэсгийн 30.53 км буюу нийт 113.53 км авто замын хучилтын ажлыг аравдугаар сард багтаан дуусгаж, арваннэгдүгээр сард холбогдох тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажлыг гүйцэтгэж, 12 дугаар сард хөдөлгөөн нээхээр төлөвлөн ажиллаж байна. Харин багц 2 хэсгийн 45.5 км болон багц 4 хэсгийн 45.08 км нийт 90.58 км авто замын ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй болсон.

Тиймээс энэ хэсгийн үндсэн болон түр замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахаар АХБ, гүйцэтгэгч болон зөвлөх компаниудтай зөвшилцөж байна. Эдгээр багц хэсгүүдийн нийт 70.48 км-т хуучин хучилтаар хөдөлгөөн явагдаж буй ба тус хэсгүүдэд гарсан нүх болон бусад эвдрэлүүд засварлах, хучилт хуулагдсан байгаа нийт 20.1 км хэсэгт хөнгөвчилсөн суурь, хучилт барихаар холбогдох тооцоо, судалгаа хийж байна” хэмээн мэдэгджээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн