SOS: Согтуу жолооч осол гаргаж, ой долоон сартай хүүхэд амь насаа алджээ

 SOS: Согтуу жолооч осол гаргаж, ой долоон сартай хүүхэд амь насаа алджээ

Энэ сарын 04-ний өдөр согтуу жолооч осол гаргаж ой долоон сартай хүүхэд амь насаа алджээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг гуравдугаар баг “Ходоод” гэх газар шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсны улмаас онхолдож, зорчиж явсан 1.7 настай Б-ийн амь нас хохирсон байна.

Иймд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, согтуу хүнд жолоо шилжүүлэхгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна.  

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн