Эмират улс: Нислэгийн үеэр халдвар авбал эмчилгээ, зочид буудал, оршуулгын зардлыг даана

 Эмират улс: Нислэгийн үеэр халдвар авбал эмчилгээ, зочид буудал, оршуулгын зардлыг даана

Арабын нэгдсэн Эмират улс цар тахлын үед агаарын тээврээр зорчих зорчигчдынхоо тоог буулгахгүйн тулд шинэ бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, нислэгийн үеэр зорчигч халдвар авсан тохиолдолд Дубайн иргэний агаарын тээврийн компани тус зорчигчийн эмчилгээнд зориулж 176 мянга орчим ам.доллар хүртэлх төлбөрийг даах бөгөөд тусгаарлалтад байх хоёр долоо хоног хүртэлх хугацаанд зочид буудлын хөлс, хоол унд зэрэгт өдөр бүр 118 ам.доллар олгох гэнэ. Хэрвээ зорчигч нас барвал оршуулганд нь зориулж 1765 ам.доллар зарцуулах аж.

Энэхүү бодлого аравдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжихээс гадна нислэгээс хойш 31 өдрийн дотор шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүчинтэй гэнэ. Дээрх зардлуудад зорчигчийн шинжилгээний зардал багтаагүй ч нислэгийн үеэр халдвар авсан хэмээн үзвэл тус компанитай холбогдон эмчилгээ, зочид буудлын зардлаа төлүүлэх талаар ярилцах гэнэ.

Түүнээс гадна Дубайн нисэх онгоцны буудлууд зорчигчдын шинжилгээний хариуг шалгах шинэ бодлого хэрэгжүүлж эхэлж байгаа аж. Тухайлбал, наймдугаар сарын 1-ээс эхлэн Дубай хотоос нисэх гэж буй, ирж буй, дамжин нисч буй бүх хүн сүүлийн 96 цагийн дотор хийлгэсэн сөрөг хариу бүхий шинжилгээний бичигтэй, эсвэл хуулбартай байх ёстой гэнэ.

Эмиратын иргэний агаарын тээврийн салбар цар тахал эхэлснээс хойш 90 хувийн уналтад орсон бөгөөд дотоодын нислэгээ ашиглан тэсч үлдэхийн тулд ийнхүү шинэ бодлого хэрэгжүүлж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн