Чартер нислэгт нас барсан иргэн эмчийн хяналтад байжээ

 Чартер нислэгт нас барсан иргэн эмчийн хяналтад байжээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисын шийдвэрийн дагуу 7 дугаар сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдэж, гадаадад байгаа монгол иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байгаа.

Өнөөдөр 7 дугаар сарын 30-ны оройн 23.00 цагийн орчимд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардахаар төлөвлөгдсөн. Тус нислэгээр 260 монгол иргэн эх орондоо ирэх байснаас харамсалтай нь нэг иргэн нислэгийн үеэр нас барсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, талийгаач нь 62 настай бөгөөд 2019 оны 12 дугаар сард Австрали улсыг гэр бүлийн хамт зорьсон байжээ.

Урьдчилсан мэдээллээр, талийгаачийн үхлийн шалтгаан нь коронавирусний халдвартай хамааралгүй бөгөөд нэр бүхий өвчнөөр /нэрийг нууцлав/ эмчийн байнгын хяналтад байсан аж.

Түүний гэр бүлийн зүгээс эх орондоо ирэх хүсэлтийг өнгөрөгч 6 дугаар сарын 29-нд гаргаж, 7 дугаар сарын нислэгт багтааж өгөхийг хүссэн байжээ.

Онгоц газардсаны дараа талийгаачийн цогцсыг ХӨСҮТ-д хүргэхээр бэлтгэл хангаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн