КОРОНАВИРУСТЭЙ байж болзошгүй жолооч НИЙСЛЭЛ рүү орохыг завджээ

 КОРОНАВИРУСТЭЙ байж болзошгүй жолооч НИЙСЛЭЛ рүү орохыг завджээ

Дорноговь аймаг дахь Замын-Үүд хилийн боомтоор БНХАУ-аас орж ирсэн авто тээврийн жолоочоос коронавирус илэрчээ.

Жолооч халуурсан шинж тэмдэгтэй байсан гэх ба түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ. Түүнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан байна. Мөн жолоочоос дахин шинжилгээ авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлэн шинжилж байгаа ба баталгаат хариу 24 цагийн дотор гарна гэдгийг албаныхан хэллээ.

Түүнчлэн халдвартай жолоочтой хавьталд орсон гэх сэлгээний жолооч нь Улаанбаатар руу явж байсан гэх ба өчигдөр орой түүний байршлыг тогтоож, тусгаарлаад байгаа аж. Өнөөдөр ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээний хариу гарна.   

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн