Чехээс 7800 км замд ачааны машинд дайгдаж ирсэн оюутныг хилээр нэвтрүүллээ

 Чехээс 7800 км замд ачааны машинд дайгдаж ирсэн  оюутныг хилээр нэвтрүүллээ

Чех улсад суралцдаг оюутан Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаараа мэдээллээ. Түүнээс шинжилгээ авч, тусгаарлах байранд шилжүүлэх юм байна. Улсын онцгой комиссын ажилтнууд түүнд карентины мөнгөө төлөх шаардлага тавьсны дагуу тэрбээр төлбөрөө төлжээ.

АЧААНЫ МАШИНД ДАЙГДАЖ ИРСЭН ОЮУТНЫГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛНЭ

10:05 ЦАГ

Чех улсад сурдаг монгол оюутан эх орондоо ирэхийн тулд ачааны машинд дайгдан 25 хоног явж, Монгол Улсын хил дээр ирсэн ч түүнийг Алтанбулагийн боомтоор оруулахгүй байгаа юм.

Түүнээс энэ талаар тодруулахад “Ачааны машинд дайгдан 25 хоног явж Монголын хил дээр ирсэн ч оруулаагүй. Бараг 7800 км зам туулсан байх. Монголын хилээр оруулахгүй, Орос буцааж оруулахгүй байгаа болохоор машинд хоносон. Одоо гэхдээ Монголын хилээр оруулах гэж байх шиг байна. Өөр зүйл хэлэх боломжгүй байна” гэсэн тайлбар өглөө.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн