Эх орондоо ирэхийн тулд 25 хоног машинд дайгдсан оюутанд эх орон нь хаалгаа тайлж өгсөнгүй

 Эх орондоо ирэхийн тулд 25 хоног машинд дайгдсан оюутанд эх орон нь хаалгаа тайлж өгсөнгүй

Чех улсад суралцдаг оюутан Н олон орон дамжин, өчигдөр 08 цагт Алтанбулаг хилийн боомт дээр иржээ.
Тэрбээр ОХУ-ын хилээр нэвтэрсэн боловч Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй, буц хэмээн шаардсан байна.
Түүний хувьд 25 хоног машинд дайгдан явжээ. Гэвч тээврийн жолоочийг оруулж болно. Чи бол зорчигч. УОК-оос, Чехээс зөвшөөрөл аваагүй бол оруулахгүй гэжээ.
Уг нь тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайд түүнд “Зөвшөөрөл авах шаардлагагүй. Бичиг баримтаа үзүүлээд л хилээр нэвтэрнэ” гэсэн аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн