Шуурхай штаб: Чех улсаас ирэх хүсэлтээ иргэдийг бүртгэж байна

 Шуурхай штаб: Чех улсаас ирэх хүсэлтээ иргэдийг бүртгэж байна

Улсын онцгой комиссын Шуурхай штаб наймдугаар сард үйлдэгдэх 14 тусгай нислэгийн хуваарийн талаар өнөөдөр /2020.7.29/ мэдээлэл өглөө. Мэдээллийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг танилцуулсан юм.  Тэрбээр “Наймдугаар сард найман чиглэлд 14 нислэг үйлдэж, иргэдээ татан авах болсон талаар мэдээлсэн. Нислэгийн талаар тодруулж мэдээлэл өгье. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад байгаа иргэд нутаг буцах хүсэлт гаргасан. Ингээд хүсэлт гаргасан 100 гаруй иргэнтэй Чехийн онгоцыг хүлээж авах шийдвэр гаргасан. Энэ онгоц нь 170 хүний суудалтай. Ингээд хүсэлт гаргасан 100 гаруй иргэдийн тийз болон ирээд 21 хоног тусгаарлагдах зардлыг Чех улсын Засгийн газраас гаргаж байгаа. Нэмээд Чех улсаас ирэх хүсэлтээ иргэдийг бүртгэж байгаа” гэлээ.

Тусгаарлах байрны багтаамжаас шалтгаалан наймдугаар сарын дундуур, сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг дахин судлаад тухай бүрд нь мэдээлнэ. Өнгөрсөн хугацаанд 15 мянга гаруй иргэнийг 40 улсаас татаж авсан байна. Мөн 51 улсын 12 мянга 236 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа. Тухайлбал, БНСУ руу явах хүсэлтэй 3000 гаруй иргэн байна. Бид наймдугаар сард үйлдэх тусгай нислэгээр эдгээр иргэдийн 20-40 хувийг багтаан авч явах төлөвлөгөөтэй байна” гэлээ.

  • Наймдугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
  • Наймдугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Мөн тусгаарлах байрны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байгаа аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн