Шуурхай: Хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

 Шуурхай:  Хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Улсын хэмжээнд өчигдөр 630 хүнд шинжилгээ хийлээ. 628 хүнээс коронавирус илрээгүй. Харин тусгаарлалтад байсан 50  болон 14 настай хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Мөн 3 хүн эдгэрч гарлаа. Ингээд манай улсад коронавирусийн 291 тохиолдол батлагдсан бөгөөд үүнээс 225 хүн эдгэрч гарсан. Одоо 66 хүн эмчилгээнд байна. 62 хүний биеийн байдал хөнгөн, 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн