ШУУРХАЙ | Сургууль, цэцэрлэгийг 09-р сарын 01-нд НЭЭХЭЭР боллоо

 ШУУРХАЙ | Сургууль, цэцэрлэгийг 09-р сарын 01-нд НЭЭХЭЭР боллоо

лсын онцгой комиссын хуралдаанаар ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үе шаттай нээн ажиллуулах шийдвэрийг гаргалаа.

Коронавирусний эрсдэл өндөр байгаа ч халдварын тархалтыг дотооддоо алдаагүй учраас цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг нээх шийдвэрийг гаргаж байна. Ингэхдээ тодорхой зохицуулалтууд хийх бөгөөд энэ талаар Улсын онцгой комиссын мэдээллээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс буюу тогтсон хугацаанд нь эхлүүлэх чиглэлийг наадмаас өмнө БШУЯ-нд өгсөн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Сануулахад, Улсын онцгой комиссоос улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр гаргасан. Уг шийдвэр гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд гарсан боловч Улсын онцгой комисс сунгах шийдвэрүүдийг дараалан гаргасан юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн