​ЦЕГ: Реппер залуу хүнд зодуулаагүй, гаднын нөлөөгүй нас барсан

 ​ЦЕГ: Реппер залуу хүнд зодуулаагүй, гаднын нөлөөгүй нас барсан

“Street dream” шоуны ялагч Н.Алтан-Оргил буюу реппер Orice өнгөрсөн бямба гаригийн шөнө хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин тэрээр гэмтлийн хүндрэлээ даагаагүйгээс эмнэлэгт нас баржээ. Түүнийг бүлэглэн зодож таван давхраас шидсэн талаар мэдээлэл цахим орчинд гарсан.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Иргэн Алтан-Оргил буюу реппер Orice-ын амь нас хохирсон хэрэг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Харин цахим орчинд бичигдээд байгаа шиг тухайн залууг олуулаа нийлж зодоод таван давхрын цонхоор шидэж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл худлаа. Хүнд зодуулаагүй” гэсэн юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн