ШҮҮХЭЭС Х.БАТ-ЯЛАЛТАД 15 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЛАА

 ШҮҮХЭЭС Х.БАТ-ЯЛАЛТАД 15 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЛАА

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр өглөөний 10:00 цагаас хойш үргэлжилж шийдвэрээ гаргалаа.

Х.Бат-Ялалтыг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, өөрийнх нь бичлэгийг өөрт нь 50 сая төгрөгөөр зарсан гэх хэрэгт яллагдагчаар татаж, шалгаж эхэлсэн юм.

Шүүхээс Х.Бат-Ялалтад 15 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа. Мөн түүний Цагдан хорих 461 дүгээр ангид  хоригдсон 65 хоногийг яллах дүгнэлтэд оруулан тооцож, 12 сая төгрөгтэй дүйцүүлснээр тэрээр хоёр сая төгрөгийг нэмж төлөхөөр болов.

Түүнийг 149 дүгээр зүйлийн 149.1-ээр гэм буруутайд тооцож, торгох арга хэмжээ авлаа.

Хуулийн заалтаас:

-149.1.Өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд болон тэдний ойр дотны хүмүүст хүч хэрэглэхнэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлж эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн