БНХАУ вакцин гаргавал богино хугацаанд Монголд нийлүүлэхийг хүслээ

 БНХАУ вакцин гаргавал богино хугацаанд Монголд нийлүүлэхийг хүслээ

Өнөөдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав. 

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ коронавируст цар тахлын эсрэг вакцин гаргасан тохиолдолд аль болох богино хугацаанд Монголын талд нийлүүлэх хүсэлтийг тавьжээ.

Гадаад харилцааны сайд, Элчин сайд нар боломж нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр ажиллах, Засгийн газар хоорондын комисс зэрэг механизмын уулзалтуудыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцсон байна.

Түүнчлэн хоёр талын худалдааны харилцаа, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн