Сайхан мэдээ: Алга болсон хоёр настай хүүхдийг эсэн мэнд олжээ

 Сайхан мэдээ: Алга болсон хоёр настай хүүхдийг эсэн мэнд олжээ

Алга болсон хоёр настай хүүхдийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын тусгай дугаарын 102 утсанд “2020 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 21:40 цагт Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б-ийн хүү 2 настай А…нь гэрээсээ алга болсон” гэсэн мэдээлэл ирүүлжээ. Энэ дагуу Цагдаагийн газрын бүрэлдэхүүн шуурхай ажиллаж Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын харуулчин, ахлах ахлагч Ц.Алтантулга нь шөнийн 22 цагийн үед Булган аймаг Хангал сум Бөхөнгийн давааны орчмоос олж эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Хуваалцах Жиргэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн