Баянбуурлын амралтад тусгаарлагдаж байсан 13 иргэн ажилчидтай нь караокеджээ

 Баянбуурлын амралтад тусгаарлагдаж байсан 13 иргэн ажилчидтай нь караокеджээ

ЭМЯ-наас өгдөг ээлжит мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 8-наас эхлээд өнөөдрийг хүртэл 14207 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус бүртгэгдсэн тохиолдол 287, бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн. 213 эмчлэгдэж гараад 14 хоногийн сувилалд 36 хүн, гэртээ 51 хүн байгаа бол 126 хүний тандалтын хугацаа дууссан. Одоо ХӨСҮТ-д 74 хүн эмчлэгдэж байна. Бүртгэгдсэн тохиолдол 15 улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Дийлэнх нь ОХУ-аас орж ирсэн. Коронавирустай иргэдийн 104 газраар, Алтанбулаг боомтоор орж ирсэн, 60 гаруй хувь нь тусгай үүргийн онгоцоор ирсэн.  6-80 хүртэлх насны хүн халдварт өртсөн. Эдгэрээд сувилалд шилжсэн 23 хүнээс дахин коронавирус илэрсэн. Тиймээс эдгэрээд сувилалд гарсан хүмүүсийн хяналтын хугацааг сунгаж байгаа. Баянбуурлын амралтад тусгаарлагдаж байсан 13 иргэн тэндхийн ажилчидтай караокед орж, хавьтал болжээ. Хавьтал болсон хүмүүсийн шинжилгээг өнөөдөр авна” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн