Сайн мэдээ: Коронавирусийг эмчлэх чиглэлээр Тайвань шинэ нээлт хийлээ

 Сайн мэдээ: Коронавирусийг эмчлэх чиглэлээр Тайвань шинэ нээлт хийлээ

Тайванийн Цэргийн нэгдсэн гуравдугаар эмнэлэг нь саяхан шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нийт 11 өвчтөнийг уламжлалт ургамлын гаралтай эм бэлдмэлийн тусламжтайгаар эмчилсэн нь үр дүнтэй боллоо. Өвчтөнүүд хамгийн дээд тал нь найм хоногийн дотор бүрэн эдгэрч эмнэлгээс гарч, эмчилгээний арга маш үр дүнтэй байгаа талаар мэдээлжээ.

Тайванийн Цэргийн нэгдсэн гуравдугаар эмнэлэг нь 2020 оны дөрөвдүгээр сарын эхээр Тайванийн Үндэсний хятадын уламжлалт анагаах ухаан, эм бэлдмэлийн судалгааны хүрээлэнгээс гаргасан эмчилгээний зааварчилгаанд тулгуурлан, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нийт 11 өвчтөнийг найруулж уудаг ургамлын гаралтай нунтаг эм бэлдмэлийн тусламжтайгаар эмчилсэн бөгөөд уг эмийг ууж хэрэглэсний дараа өвчтөний биеийн байдал эрс сайжирсан байна. Тодруулбал, ямар хугацаагаар хэвтэж эмчлүүлснээс үл хамааран, уг эм бэлдмэлийг ууж хэрэглэсний дараа өвчтөнд гурван удаа давтан шинжилгээ хийлгэхэд шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Түүнчлэн бүрэн эдгэрсэн өвчтөнийг ойролцоогоор найман өдрийн дараа тусгаарлалтаас гаргах боломжтой төдийгүй уг эм бэлдмэл нь ямар нэг харшлах сөрөг гаж нөлөө үзүүлээгүй байна.

Уг эмийг “Тайванийн шинэ төрлийн коронавирусийг эмчлэх №1 эм” хэмээн нэрийдсэн бөгөөд вирусийн халдварын тархалтыг зогсоож, вирусийн огцом өсөлтийг дарангуйлж, вирус устгах үйлчилгээтэй уг эм бэлдмэл нь вакцинтай ижил үйлчилгээ үзүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Тайванийн Цэргийн нэгдсэн гуравдугаар эмнэлгээс мэдээлж буйгаар хэвтэн эмчлүүлж буй өвчтөнийг биеийн байдлаар нь эрсдэлтэй хүнд өвчтөн, хүнд өвчтөн, хөнгөн өвчтөн гэсэн гурван үе шатанд хувааж үзсэн бөгөөд дээр дурдсан эмчилгээнд эрсдэлтэй хүнд өвчтөнг хамруулсан аж. Иймд тус эм бэлдмэлийг эмнэлгийн бодит практикт ашиглаж, эм бэлдмэл үр дүнтэй болохыг баталгаажуулсан болно. Тухайлбал, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 56 настай өвчтөн уг эмийг ууж хэрэглэсний дараа дөрөв дэх өдрөө шинжилгээ өгөхөд шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Өвчтөний биеийн байдлаас хамааран эмийн тунг харилцан адилгүй хэмжээтэйгээр тохируулах бауг эм бэлдмэлийг найруулж хэрэглэх зориулалттай болгосноор ууж хэрэглэхэд хялбар болгоод зогсохгүй гадны улс орнуудад борлуулахад ч мөн маш тохиромжтой хэлбэр болоод байна. Одоогийн байдлаар “Тайванийн шинэ төрлийн коронавирусийг эмчлэх №1 эм”-ийг Тайванийн дотоодын эмийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэх зөвшөөрлийг хэдийнэ олгож эхэлсэн бөгөөд ойрын хуганаанд Европын холбооны улсууд болон АНУ руу экспортлож эхлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Улаанбаатар дахь Тайванийн Төлөөлөгчийн газар

Тайваньчууд уламжлалтанагаахухааны эм бэлдмэлийн тусламжтайгаар шинэ төрлийн коронавирусийг эмчилэх чиглэлээр маш өндөр үр дүн, амжилт гаргажээ.

Тайваний Цэргийн нэгдсэн гуравдугаар эмнэлэг нь 7-р сарын 6-ны өдөр Тайваний Үндэсний Хятадын уламжлалт анагаах ухаан, эм бэлдмэлийн судалгааны хүрээлэнтэй санамж бичиг байгуулж, Тайваний уламжлалт анагаах ухааны халдварт өвчний эсрэг үзүүлж буй эерэг үр дүнг хамтран сурталчлах болов.УЛААНБААТАР ДАХЬ ТАЙВАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн