Японоос ирсэн хоёр иргэн онгоцны гадаа акц хийжээ

 Японоос ирсэн хоёр иргэн онгоцны гадаа акц хийжээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.07.21/ 21:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Онгоцноос зорчигчдыг буулгах үеэр хоёр иргэн багахан хэмжээний акц зохион байгуулж, хилийн чанадад байгаа иргэдээ татахыг уриалжээ. Тэд онгоцноос гарч ирэнгүүтээ “Монгол хүн монголын баялаг, Монголчууд минь зөвхөн монголчууддаа хилээ нээгээч” гэсэн уриа лоозонг барьж хэсэг зогсжээ.  

УОК-оос мэдэгдэж байгаагаар Монгол Улсад тусгаарлах байрны хүрэлцээ хангамж муу, хувийн аж ахуй нэгжүүд өөрийн хүсэлтээр буудал, амралтын газраа тусгаарлах байр болгох сонирхолгүй байна гэх тайлбарыг өгч байгаа. Иймд одоо байгаа тусгаарлах байрны нөөц боломжид тулгуурлан хилийн чанадаас иргэдээ татан авч байгаа аж. 

Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болгосон. Харин хилийн чанадаас 10 мянга гаруй иргэн ирэх хүсэлтээ ирүүлээд байгаа билээ.  

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн