сайхан мэдээ : Оросын БХЯ: Covid-19-ийн вакцины туршилт амжилттай дууслаа

 сайхан мэдээ : Оросын БХЯ: Covid-19-ийн вакцины туршилт амжилттай дууслаа

“Вакциныг тарьсны дараа үүссэн эсрэг биетийн түвшин өндөр байж хүний биед удаан хугацаанд хадгалагдаж байна” хэмээн Covid-19-ийн эсрэг вакцины туршилтын талаар ОХУ-ын Зэвсэгт хүчний Биологийн зэвсгээс хамгаалах ангийн Эрдэм шинжилгээний төвийн дарга, цэргийн анагаах ухааны хурандаа Сергей Борисевич “Красная звезда” сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

“Эбола болон МЕРС-ийн эсрэг гаргаж авсан вакцины суурь дээр Covid-19-ийн эсрэг вакциныг гаргасан, туршилтын байдлаас харахад үр дүн сайн байна” хэмээн тэр хэлжээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад нийтдээ 100 гаруй лаборатори Covid-19-ийн эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж байна. Үүнээс ихэнх нь анхны шатандаа яваа бөгөөд туршилтаа амьтад дээр хийж байгаа юм. Харин Хятад, АНУ-ын лабораториуд гурав дахь шат руугаа орж, хүн дээрх туршилтаа эхэлсэн гэдгийг тэр хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн