ЭМЯ: Тусгаарлалтаас 268 иргэн гарлаа

 ЭМЯ: Тусгаарлалтаас 268 иргэн гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.07.16/ мэдээлэл хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд   3006 иргэн ажиглалтад байна. Тусгаарлах байранд шинээр 428 хүн орж 268 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс нийт 128 дуудлага иржээ. Мөн   АНУ, Швед, Франц улсаас манай улсын таван иргэн холбогдож коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө авсан байна. Халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор орон нутгийн  17 чиглэлийн галт тэргэнд  9000 гаруй   иргэнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол   илрээгүй  байна. Иргэдийн хувьд хүмүүс амны хаалтаа зүүхгүй, анхаарал суларч буй талаар шүүмжилж байгааг  ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов. Иймд хүн бүр амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж  сонор сэрэмжээ алдахгүй байхыг зөвлөлөө.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн