УИХ-д гурван байнгын хороо нэмэгдэж 11 боллоо

 УИХ-д гурван байнгын хороо нэмэгдэж 11 боллоо

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь эцэслэн баталлаа. Энэхүү өөрчлөлт нь УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын; Инновац, цахим бодлогын; Үйлдвэржилтийн бодлогын гэсэн гурван Байнгын хороог шинээр байгуулахаар тусгасан байна. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа нарын санаачилсан билээ. 

Дээрх гурван байнгын хорооноос гадна Улсын Их Хурал нь Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; Нийгмийн бодлогын; Төрийн байгуулалтын; Төсвийн; Хууль зүйн; Эдийн засгийн гэсэн байнгын хороотой ажиллах юм.

Хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд өөрсдийгөө ёс зүйтэй байлгахын төлөө байнгын хороо байгуулж, төсөв үрж байгааг шүүмжилсэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “байнгын хороо нэмж байгуулахад төсөв нэмэгдэхгүйг сануулаад, УИХ-ын гишүүний албан үүрэгт огт хамааралгүй Нутгийн зөвлөл, Бөхийн холбоо зэрэг ТББ, холбооны сонгуульт ажил эрхлэхийг ёс зүйн дүрмээр хориглоно. Үүнд Ёс зүйн байнгын хороо хяналт тавина. Зөрчвөл УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн зохицуулалт орсныг сануулсан юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 11 байнгын хорооны гишүүдийг хэлэлцэж байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн