Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр хоёр иргэнээс Covid-19 илэрлээ

 Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр хоёр иргэнээс Covid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит /2020.07.08/ мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2995 хүн эмнэлгийн хяналтад байгаа юм. Тусгаарлах байранд шинээр 52 хүн орсныг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Түүний хэлснээр өчигдөр /2020.07.07/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн 172 хүнийг ажиглах байруудад шилжүүлжээ. Мөн орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд  6000 гаруй хүнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Түүнчлэн АНУ, Швед  улсаас  манай улсын  хоёр иргэн холбогдож коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит өчигдөр шинжилгээ хийхэд 370 хүнээс хоёр хүнд коронавирус илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын хувьд Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүний давтан шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээ эерэг гарлаа. Тэдний хувьд Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 21, 22 настай эмэгтэй юм. Үлдсэн 168 хүнээс халдвар илрээгүй. Монгол Улсын хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан нь батлагдсан нь нийт 227 тохиолдол бүртгэгдээд байна.

Сайн мэдээ нь 50 хоног эмчлүүлсэн 24 настай эмэгтэй эдгэж эмнэлгээс гарлаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн