68 хэрэгт мөнгө угаах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн нь “Саарал жагсаалт-аас гарахад нөлөөлж байна гэв

 68 хэрэгт мөнгө угаах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн нь “Саарал жагсаалт-аас гарахад нөлөөлж байна гэв

Улсын Ерөнхий Прокурорын Газраас 2020 оны эхний хагас жилийн байдлаарх үйл ажиллагааны мэдээллээ хүргэж байна.

Монгол Улс ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд стратегийн дутагдалтай улсуудын жагсаалтаас гарахад прокурорын байгууллага оролцоогоо хангаж ажилласан гэж мэдэгдлээ.

Сануулахад, ФАТФ-аас гаргасан албан ёсны мэдэгдэлд Монгол Улсын авч хэрэгжүүлсэн гол шинэчлэлүүдийг тодотгохдоо:

  • Санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хянан шалгах байгууллагын тухайн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар хийж гүйцэтгэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн хариуцлага оногдуулах;
  • Тодорхойлсон эрсдэлтэй нь уялдуулан мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, прокурорын түвшинд яллах ажиллагааг нэмэгдүүлэхэд ахиц гаргасан гэсэн байсан.

Тэгвэл Улсын Ерөнхий Прокурорын Газраас   сая мэдээлэхдээ  “Прокуророос  өндөр эрсдэлтэй авлигын гэмт хэргүүдийг мөнгө угаах зүйл ангиар давхар зүйлчлэх чиглэлээр ажилласан. 208 хэргийг мөнгө угаах зүйл ангиар давхар зүйлчилснээс, 68 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Энэ бол Монгол Улсыг Саарал жагсаалтаас гарахад нөлөөлсөн. Мөнгө угаах хэрэгт хяналт тавих мэргэшсэн прокуроруудыг бэлтгэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн