37 насандаа сайдаар томилогдож байгаа Т.Мөнхсайхантай танилц

 37 насандаа сайдаар томилогдож байгаа Т.Мөнхсайхантай танилц

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газрын сайд нарын нэрийг тодруулсан. Хурлын үеэр Эрүүл мэндийн сайдад Б.Цогтбаатарыг дэвшүүлээд байсан ч түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд  Т.Мөнхсайханыг дэвшүүлжээ. 

Ингээд Эрүүл мэндийн сайдад дэвшиж буй Тогтмолын Мөнхсайханы намтарыг танилцуулж байна.

Т.Мөнхсайхан нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 4. 2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй.  2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн