Танилц: У.Хүрэлсүхийн засгийн газрын сайд нар

 Танилц: У.Хүрэлсүхийн засгийн газрын сайд нар

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Хүрэлсүхийн танхимын сайд нар эхнээсээ тодорч эхэлж байна. Тодруулбал, Удирдах зөвлөлд Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх, БСШУ-ын сайдад одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, ХХААХҮ-ийн сайдаар З.Мэндсайхан, Соёлын сайдаар С.Чулуун, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам А.Ариунзаяа  нарын нэрс орж иржээ.

Удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн