АН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ХОХИРООЖ БАЙНА

 АН  ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ХОХИРООЖ БАЙНА

2020 оны улсын их хурлын сонгуулийн сурталчилгааг ан нилээд олон хэвлэл мэдээллийн байгууллагаар нэвтрүүлэх гэрээ байгуулж гэрээний дагуу телевиз болон сайтуут мэдээ нэвтрүүлгийг нэвтрүүлсэн. Гэвч сонгууль болж өнгөрснөөс хойш 14 хоног өнгөрчихөөд байхад Ардчилсан нам хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хийсэн гэрээнийхээ дагуу төлбөрөө барагдуулаагүй байна. Телевиз болон сайтуудын нягтлангууд ардчилсан намын байранд уяатай мэт төлбөрөө хүлээн сахиж суух нь сүүлийн хэдэн өдөрт хэвийн үзэгдэл болж удирдлагууд нь ч авч хэлэлцэхгүй болж. Сонгууль дууссаны маргааш Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өр төлбөрийг удахгүй барагдуулж дуусна. Ардчилсан нам түүхэндээ өртэй байж үзээгүй гэж мэдэгдсэн ч тэд өнөөдөр ч өртэй хэвээр байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд Ардчилсан намыг гэрээнийхээ дагуу төлбөрөө барагдуулж дуусахын шаардаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн