Тэргүүн Шадар сайд, хоёр сайдын суудал нэмнэ

 Тэргүүн Шадар сайд, хоёр сайдын суудал нэмнэ

Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг өчигдөр улираан томилов. Хуулиараа Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийг УИХ-д танилцуулсны дараа танхимын сайд нараа  томилох зохицуулалттай. Тиймээс Ерөнхий сайд энэ удаад Засгийн газрын бүтцээ зурахдаа гурван сайдын суудал нэмж, хоёр яам шинээр байгуулахаар төлөвлөжээ. Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын бүтцээ шинээр зурж, аль яамыг чиг үүргийн, аль яамыг Үндсэн чиг үүргийн байлгах вэ гэдгээ тодорхойлно.

Ингэхдээ ямар нэг яамыг нэгтгэхгүй байж, хоёр Шадар сайдтай байхаар зохицуулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, Тэргүүн Шадар сайд, Шадар сайд, Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам, Соёлын яамыг шинээр байгуулахаар болсон байна.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг Шадар сайдтайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин энэ удаад Тэргүүн Шадар сайд, Шадар сайд гэсэн сайдтай болохоор болж байна. Харин олон жил Эдийн засгийн хөгжлийн бие даасан яамтай болох ёстой гэсэн эдийн засагчдын байр суурийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаад ажил болгохоор төлөвлөжээ. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын яамны бүтэц хэт том, чиг үүргийн хувьд боловсролын салбартаа анхаарах бус олон салбарт анхаардаг, өв соёлоо хадгалах, хамгаалах үүднээс соёлын салбарыг нь салгаж, Соёлын яамыг шинээр байгуулахаар болжээ.

Түүнээс гадна зарим эдийн засагчид, олон нийт Дэд сайдын албан тушаал, олон тооны зөвлөхүүдийн орон тоог цөөлөх нь төрийн албаны данхар бүтцийг багасгахад нөлөөлнө гэж үзэж буй. Энэ талаар УИХ-ын гишүүд ч хэлж, яриад эхэлсэн.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ:

  • Тэргүүн Шадар сайд
  • Шадар сайд
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

ЯАМД:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Гадаад харилцааны яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам
  • Батлан хамгаалах яам
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам
  • Сангийн яам
  • Соёлын яам

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн