Д.Лүндээжанцан УИХ-ын даргын ахлах зөвлөх болжээ

 Д.Лүндээжанцан УИХ-ын даргын ахлах зөвлөх болжээ

УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд өвдөг шороодсон  ахмад гишүүдийн нэг  Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын  ахлах зөвлөхөөр очжээ.

Учир нь УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн болсон учир түүний оронд Д.Лүндээжанцанг томилсон байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 40 гаруй хуульд өөрчлөлт оруулах учиртай. Тиймээс уг хуулийн төслүүдэд УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангийн үүрэг роль өндөр гэж үзсэн учир УИХ-ын дарга ахлах зөвлөхөө болгожээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн