Н.Номтойбаярыг шүүх хурал эхэллээ

 Н.Номтойбаярыг шүүх хурал эхэллээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал дөнгөж сая Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Шүүх хуралд оролцуулахаар шүүгдэгч Н.Номтойбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас авчирсан байна. Түүнийг мөрдөгчийг дарамталсан гэх шалтгаанаар цагдан хорьсон байдаг. 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, Г.Батхүү агсны хэрэгт худал мэдүүлэг өгсөн болон эрх мэдэл албан тушаалын байдлаа ашигласан, мөрдөн байцаалтад нөлөөлөхийг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн