Аварга Э.Оюунболд өчигдөр ДАВЖ ЗААЛДАХ хүсэлтээ хүргүүлжээ

 Аварга Э.Оюунболд өчигдөр ДАВЖ ЗААЛДАХ хүсэлтээ хүргүүлжээ

Өнгөрсөн оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн байдаг. Тиймээс Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг олгох тухай тогтоол гаргаж, дараагийн шатны байгууллага, удирдлагуудад хүргүүлсэн юм.

Харин аварга Э.Оюунболдын зүгээс дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан ч шүүх бүрэлдэхүүний түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн юм.

Тэгвэл аварга Э.Оюунболд давж заалдах хүсэлтээ хүргүүлжээ. Тэрбээр хуульд заасан хугацаанд буюу өчигдөр /2020.06.30/ Нийслэлийн захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдлоо өмгөөлөгчөөрөө дамжуулж, хүргүүлсэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн