Улсын их баяр наадам ирэх сарын 11-12-ны өдрүүдэд болно

 Улсын их баяр наадам ирэх сарын 11-12-ны өдрүүдэд болно

Цар тахлын онцгой байдал зарласантай холбогдуулан Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн  Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, дагаж мөрдөх юм.

Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ жилийн улс, аймаг, сумын наадмыг ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд зэрэг зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ тухай Монголын Үндэсний Бөхийн холбоо мэдээлсэн бөгөөд тус холбооны зүгээс мөн улсын наадамд 512, аймгийнхад 128, сумынхад 64 бөх зодоглох болсныг зарлалаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн