Сангийн яамнаас Польш улсад суралцаж байгаа оюутнуудын тэтгэлгийг шилжүүлжээ

 Сангийн яамнаас Польш улсад суралцаж байгаа оюутнуудын тэтгэлгийг шилжүүлжээ

Польш улсад суралцаж байсан монгол оюутан санхүүгийн хүндрэлээс болж амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан билээ. Түүнийг Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан гэх мэдээлэл бий.

Энэ хэрэгтэй холбогдуулан Польш улсад сурч байсан төгсөгчдийн холбооноос Сангийн яаманд шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Тэгвэл өнөөдөр тус холбооноос Сангийн яаманд шаардлага хүргүүлэхээ цуцалжээ. Учир нь, Сангийн яамнаас Польш улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын сургалт болон ахуйн зардлыг өчигдөр шилжүүлсэн байна. Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан Засгийн газраас тэтгэлгээр сурч байсан оюутнуудын сургалтын зардлыг олгохыг зогсоогоод байсан юм.

Улмаар нас барсан оюутантай холбоотой хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа учир энэ асуудлаар жагсаал цуглаан хийхгүй байхыг ар гэрийнхэн нь хүсжээ. Талийгаачийн амьдарч байсан дотуур байрнаас гэрээслэл олсон бөгөөд тус улсын цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг эхлүүлсэн аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн