Б.Ууганбаяр: Сонгуулиас болж коронавирус тархвал хариуцлагыг нь би хүлээе

 Б.Ууганбаяр: Сонгуулиас болж коронавирус тархвал хариуцлагыг нь би хүлээе

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллагаас сонгуультай холбоотойгоор цар тахлын үеийн дүрэм, журам зөрчсөн маш олон тохиолдол гарч байгааг сануулсан. Тиймээс нэр дэвшигчид, сонгуульд оролцогсдыг дүрэм журмаа мөрдөж, урьдчилан сэргийлэхийг ч санууллаа.  Өнөөдрийн байдлаар 63 зөрчлийг ЦЕГ-аас шалгаж байгаа аж.  

Тэгвэл сонгуулийн өдрүүдэд хууль, журам зөрчсөнөөс болж коронавирус тархвал хэн хариуцлага хүлээх талаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраас асуухад тэрбээр “Маш хүнд асуулт байна. Би хүлээе. Шуурхай штабыг ахалж ажиллаж байгаагийн хувьд би хүлээх болно. Өөр мэргэжлийн байгууллагад хамаатай асуудал биш” хэмээлээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн