13 АВТОМАШИН МӨРГӨСӨН ЖОЛООЧ: Өлзийтийн постыг аюулгүй газар руу нүүлгэх шаардлагатай

 13 АВТОМАШИН МӨРГӨСӨН ЖОЛООЧ: Өлзийтийн постыг аюулгүй газар руу нүүлгэх шаардлагатай

Энэ сарын 06-ны өдөр  /2020.06.06/ 14.00 цагийн үед цeмeнт ачиж явсан ачааны автомашин Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоог болон ойр хавьд зогсож байсан 13 автомашиныг мөргөсөн ноцтой осол гарсан.

Осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч бэртэж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн үед машины тормозны ажиллагаа зогссон байна. Осол гаргасан жолоочийн хувьд машинаа техникийн үзлэгт хамруулдаггүй байсан холбогдох татвараа төлөөгүй, 13 удаагийн торгуультай гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн билээ. 

Осол гаргасан жолооч ослын талаар тайлбар хийлээ.

Тэрбээр “Өлзийтийн пост уруу уруудаж явтал машин тормозгүй болсон. Постон дээр нэлээн олон машин дугаарласан байсан учир би зүгээ эсрэг урсгал руу чиглүүлсэн. Гэтэл өөдөөс нэлээн олон машин ирж байсан. Тэгээд л би зүүн тал руу гаа нэлээн шахаж өгсөн. Кардан татсан, тормоз гишгэх гэх мэт зогсоож болох бүх аргыг хэрэглэсэн. Ачаандаа түрэгдээд машин илүү хурдтай давхиж байсан. Тавантолгой компанид үйл ажиллагаа явуулдаг компанид жолоочоор ажиллаад нэг жил болж байна. Олон том машин явдаг. Минийх шиг осол гарахгүй гэх баталгаа үгүй. Өлзийтийн пост их уруу байрладаг, эвгүй юм байна лээ. Тэгэхээр энэ постыг илүү аюулгүй газар руу шилжүүлэх нь зүйтэй болов уу” гэсэн юм. 

Жолоочийн хоёр хөл хавчуулагдаж оёдол тавиулснаас гадна ил харагдах олон шарх авсан байна. Түүний хувьд 13 хүний машиныг эвдэлсэн хохирлыг барагдуулах мөн ослоос үүдсэн бусдын гэмтлийг эмчлэх зэрэг маш их хэмжээний өр төлбөрт унаад байгаа учир сайхан сэтгэлт ард түмнийг туслахыг хүслээ. 

Тэрбээр азаар хүний амь нас эрсдээгүйд баярлаж буйгаа хэлээд машин, чиргүүлээ банк бусын зээл, хувь лизингээр авсан тул олон нийтээс дэмжлэг хүсч байна гэлээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн