​Задлан шинжилгээгээр хүүхдүүдийн шөрмөс нь татаж, живсэн гэсэн дүгнэлт гарчээ

 ​Задлан шинжилгээгээр хүүхдүүдийн шөрмөс нь татаж, живсэн гэсэн дүгнэлт гарчээ

Өнгөрсөн сарын 27-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан санд дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Амь алдсан хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхэд байсан бөгөөд дүүгээ живж байхыг хараад аврахаар ороод ийнхүү харамсалтайгаар нас барсан талаар Цагдаагийн ерөнхий газраас  мэдээлсэн билээ.

Цагдаагийнхан хэргийн газраас 101 кадр гэрэл зураг авч, хөөсөнцрийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажил явуулж байна.

Талийгаач хүүхдүүдийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тэдний шөрмөс татсаны улмаас хөдөлгөөн хийх боломжгүй болж, улмаар живж нас барсан гэдэг урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн