Хятад энэ оны сүүлээр “COVID-19” вакциныг худалдаж эхэлнэ

 Хятад энэ оны сүүлээр “COVID-19” вакциныг худалдаж эхэлнэ

Хятадад үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцин энэ оны сүүлээр зах зээлд нийлүүлэгдэж эхэлнэ гэдгийг Төрийн өмчийн хөрөнгийн хяналт, удирдах зөвлөлөөс мэдээлжээ. Ухань болон Бээжин хотын Биологийн бүтээгдэхүүний институтэд бүтээсэн вакциныг 2000 гаруй хүн дээр туршсан нь амжилттай болж, хоёр дахь шатны клиникийн туршилтад шилжжээ. Улмаар коронавирусийн эсрэг вакциныг энэ оны сүүл эсвэл 2021 оны эхээр зах зээлд худалдах боломжтой гэдгийг албаныхан мэдэгдсэн байна. Бээжин хотын Биологийн бүтээгдэхүүний институт нь жилд 100-120 сая тун вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Хятадад одоогийн байдлаар коронавирусийн эсрэг таван төрлийн вакциныг хүн дээр туршиж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн