Хендрик Стрик: Коронавирусийн вакцин хэзээ ч гарахгүй байж магадгүй

 Хендрик Стрик: Коронавирусийн вакцин хэзээ ч гарахгүй байж магадгүй

ХБНГУ-ын Бонны их сургуулийн Вирус судлалын институтийн захирал Хендрик Стрик коронавирусийн эсрэг вакцин гарна гэдэгт эргэлзэж байна.
Тэрээр “ХДХВ-ийн эсрэг 500 гаруй вакциныг аль хэдийн боловсруулж, цөөн хэдийг нь туршиж үзсэн боловч аль нь ч үр дүнд хүрээгүй шүү дээ гэжээ.
Стрик мөн коронавирусийн эсрэг вакцин хэзээ ч ирэхгүй байж магадгүй гэдэгт хүмүүс бэлтгэлтэй байх хэрэгтэй. Вакцин гарах хугацааг товлосон мэдээллүүд хөнгөн таамаглал төдий гэсэн байна.
Гэсэн хэдий ч тэрээр вирусийг хяналтад авах боломжтой хэвээр гэж үзэж байгаа ба тархалт эргэн дэгдсэн ч Герман улс дахин давж гарж чадна гэжээ. Дэгдэлт ирэх намар илүү давтамжтайгаар, урьдаасаа өөр байдлаар тохиолдож магадгүй. Гэхдээ энэ хоёр дахь давлагаа биднийг бүрэн цөхрөөн, ялна гэдэгт би итгэхгүй байна гэжээ…

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн