Шуурхай:Коронавирусийн халдварын 7 тохиодол шинээр бүртгэгдлээ

 Шуурхай:Коронавирусийн халдварын 7 тохиодол шинээр бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: -Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт тархаад байна. Уг халдвараар нийт 5.676 сая хүн өвчилж, 2.4 сая хүн эдгэж, 2.9 сая хүн эмчлүүлж байна. ОХУ-д 8900 хүн сүүлийн 24 цагт шинээр өвчилсөн байна. Халдвар өндөр орнуудын дунд байгаа бид анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй. Монгол Улсад 179 хүн ажиглалтад шинээр орж, 36 хүн гэрийн ажиглалтад шилжиж, нийт 1262 хүн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 170 дуудлага ирсэн. Мөн шуурхай аппликейнээр таван хүн мэдээлэл авсан

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ болон Дархан-Уул баймгийн лабораторид өчигдөр /2020.5.26/ нийт 248 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 241-д нь вирус илрээгүй. Харин долоон хүнд коронавирус илэрлээ. Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн оюутнуудад, мөн 13-нд ирсэн цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнд вирус илэрсэн. Түүнд 14 хоногийн давтан шинжилгээнд вирус илэрлээ. Мөн зургаан юутан эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эмчилгээг 14 хоног хийж, хамгийн богино хугацаанд эдгэрсэн. Нийт халдвар 148 болсон бөгөөд эдгээрээс 43 нь эдгэж, одоо 105 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүний 100 нь хөнгөн, тав нь хүнд байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн